alim.mn | 2025.01.06
Д.Сүндийд гурван жилийн хорих ял оноолоо

“Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндийг цагдаагийн нэр бүхий алба хаагчдад хээл хахууль өгч, өөрийнхөө гэмт хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгуулсан гэм буруутай хэмээн үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял оноожээ.

 Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий, Д.Сүндийгийн компанид ажилладаг Д.Баттөгс, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан нарыг шүүх хурал ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Шүүгдэгч Д.Сүндий нь өөрийн эхнэр Н.Ундрахыг хэрцгийгээр зодож, хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр 2019 оны гуравдугаар сард анх шалгагдаж эхэлсэн байдаг. Гэвч тэрбээр хэргийг мөрдөн шалгаж байсан цагдаа нарт өөрийн ажилтан болох Д.Баттөгсөөр дамжуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Б-д 10 сая төгрөг, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Д-т 5 сая төгрөг өгч хэргийг хаалгасныг АТГ-ын мөрдөн шалгаж тогтоон яллуулахаар шүүхэд шилжүүлээд байсан юм. Д.Сүндий нарыг шүүх хурлын тов өнгөрсөн долдугаар сард анх гарсан боловч ковид цар тахлаас үүдэлтэйгээр хойшилсоор ийнхүү саяхан болж, шүүхээс Д.Сүндийд 3 жил жил хорих ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасансүрэн
3 жилийн өмнө
202.126.90.158
Ямар чанга ял вэ. Төрөөс тэр бумаар нь идэж улсаасаа уравсан хулгайчийг торгоод өнгөрдөг байж.
Төстэй мэдээ