alim.mn | 2024.12.22
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өвөө болж, том охин нь зээ хүүг нь тэврүүлжээ. У.Хүрэлсүхийн том охиныг УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын хүүтэй гэрлэх гэж байгаа гэсэн яриа их гардаг байсан ч худлаа болж,. У.Хүрэлсүхийн том охин Б.Пүрэвээ гэдэг залуутай гэрлэсэн билээ. МАН-ын лидер У.Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвээ хадам аавтайгаа үзэл бодол нэгтэй, МУИС-ийг төгссөн нэгэн. Спортод сонирхолтой сагс волейбол сайн тоглодог тамирчин хүргэн нь хүсэл сонирхлынхоо дагуу спортын барааны дэлгүүр ажиллуулдаг. У.Хүрэлсүх хүргэнтэйгээ нийлэн хотын гудамжаар мотоцикль унан давхиж харагддаг, хааяахан энэ тэнд хамтдаа явж байдаг болохоор хүргэн хүү нь хадам аавынхаа санаанд нийцдэг нь илт. Хүргэн хүү нь хадам аавынхаа удирддаг намд эрт элсэн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ