Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорт буцаажээ. Өнгөрөгч баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдөр прокуророос Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүх дээрх хэргийн материалыг хүлээн авч хянаад, хавтаст хэргийн хуудасны тоо зөрсөн гэх шалтгаанаар дахин прокурорт шилжүүлээд байгаа аж.
Хэргийг эргэн сануулахад Н.Түвшинбаяр нь өнгөрсөн дөрөвдүгээр сард, улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан байдаг. Улмаар хохирогч гэгдэх Э.Энхбат тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэж, улмаар БНСУ-д эмчлүүлж байгаа билээ.