alim.mn | 2024.12.26
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг ОХУ-ын Сангийн орлогч сайдтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оросын Холбооны Улсад (ОХУ)-д хийх айлчлалын бэлтгэл хангах хүрээнд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг 2021 оны 12 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд ОХУ-д ажиллажээ. Тэрбээр ОХУ-ын Сангийн орлогч сайд Т.И.Максимовтой 12 дугаар сарын 6-ны өдөр ажлын уулзалт хийв.
Уулзалтаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цар тахлын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Монгол Улсын 2022 оны төсвийн талаар товч мэдээлэл хийсэн байна.
Түүнчлэн хоёр улсын Сангийн яамд хоорондын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хоёр улсын Сангийн сайд нарын уулзалтыг зохион байгуулж хамтран ажиллахаар тохиролцжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ