Шинэ дүрмээр Н.Энхбаяр, С.Баяр нарын олон хүн МАН-аас хасагдана
Нас нь дөнгөж 40 хүрч буй Л.Оюун-Эрдэнэ даргатай эрх баригч МАН-ын XXX хурлын 1245 төлөөлөгч намынхаа Дүрмийг шинэчлэн баталлаа. Шинэ дүрэмд МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол Намын гишүүнээс түдгэлзэнэ. Шүүхийн шийдвэрээр ял авсан бол Намаас хасагдсанд тооцно гэсэн заалт оржээ.
Дүрэм батлагдсан 2021.12.07-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Тиймээс нэг үе МАН, МАХН-ын дарга явсан, олны танил, нэр нөлөө бүхий хүмүүс МАН-аас автоматаар хасагдах нь. Экс ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан болон экс гишүүд МАН-ын гишүүний батлахаа дурсгал болгон өөртөө хадгалж үлдэх бололтой. МАН-ын гишүүнээс хасагдсан олны танил эрхмүүд:
1. Намбарын Энхбаяр - МАН-ын экс дарга
2. Санжийн Баяр – МАН-ын экс дарга
3. Д.Хаянхярваа – УИХ-ын экс гишүүн
4. Б.Ундармаа – УИХ-ын экс гишүүн хатагтай
5. Д.Дамба-Очир - УИХ-ын экс гишүүн
6. Б.Батзориг – УИХ-ын экс гишүүн
7. Г.Солтан – УИХ-ын экс гишүүн
8. Д.Гантулга – УИХ-ын экс гишүүн нар багтах аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ