Өмнөх парламентын үед АН засгийн эрх барьж, зарим сайд нар төвийн өмчийг өөрийнхөө өмч шиг заоцуулж, энэ хэрээр эдийн засгийн уналт саарсан гэдэг. Тэр тусмаа Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажилласан Н.Батбаяр ч улс орны эдийн засагт саад, саар болохоор зүйл хийж явсан гэж үздэг хүмүүс байдаг. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр эрх мэдлээ хэтрүүлснээр улсад хоёр тэрбум 25 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байсан. УИХ-ын дарга байсан Ц.Нямдорж хууль зассан гэдэг шиг “Фортуна” Батбаяр сайд байхдаа Засгийн газрын 2013 оны 124 дүгээр тогтоолд засвар хийж, Халзанбүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн 100 километр авто замыг шинээр барих замын жагсаалтад оруулснаар энэ хохирол учирсан гэдэг. Энэ чиглэлийн замыг УИХ-ын гишүүн Гарамгайбаатарын “Монроуд” компани барихаар шалгарсан бөгөөд энэ хэрэгт холбогдуулж экс гишүүнийг шалгасан ч хэрэгсэхгүй болсон.
Харин УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярт холбогдох хэргийг АТГ шалгаж дуусаад, гэм буруутай эсэхийг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх болсон ч таг чиг болжээ. Хоёр тэрбумын “хэрэг”-ийг шалгах явцад тусгай мэдлэг бүхий шинжээчдээр замын барилгын ажлыг шалгуулж, хохирлын тоо хэмжээг тогтоолгохын тулд улсын төсвөөс тодорхой зардал гарсан. Гэм бурууг шүүхээр тогтоолгохдоо мөрдөн байцаах ажиллагааны явцад гарсан зардлыг экс сайдаас гаргуулах шаардлагатай” гэж ам алджээ. Гэвч 2 тэрбумын хэрэг нам дарагдаж, нэмээд мөрдөн байцаах ажиллагааны зардал нэмэгдэж, эхнэр дээрээ ишигтэй ямаагаа алдана гэдэг болж дууссан бололтой.
Хөгжлийн банкнаас 1,3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэж байв. Аль ч талаас нь харсан бага тоо биш. Өмнөх захирал Н.Мөнхбатын үед банкны удирдлагуудын тансаглал хэрээс хэтэрч, нэг ажилтан нь цагаан сарын золголтод гоё дээл өмссөний учир 3,5 сая төгрөгөөр шагнуулж байв. Гадаад томилолтын зардлаар гараа угааж байсан гэлцдэг. Тэрбумаас давсан мөнгөөр яригдсан Хөгжлийн банкны хөрөнгөөр туйлсан улстөрчдийн нэр сүр дуулиантай эхлэх ч ч тэгсгээд чимээгүй болох нь гэм биш зан боллоо.