Жүжигчин П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарч, 33 жилийн түүхэд Монголынхоо нэрийг багтаан дуудууллаа.
Мисс П.Шүүдэрцэцэг анх 2009 онд “Хайрлаж болох уу” кинонд туслах дүр бүтээн залуусын танил болсон. Түүнээс хойш “Би эмэгтэй хүн”, “Бид гурвын болзоо”, “Ану хатан”, “Муушгийг заавал таван гар тоглох албагүй”, “Анирлагч”, “Валентины захидал”, "Нинжин сэтгэл" гээд олон кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Түүний нас 30 шүргэж яваа. Амттанд дуртай, цуйван, бууз, хуушуурыг таашаадаг энэ эмэгтэй сүүлийн 15 жил жингээ тогтмол барьж байгаа гэдэг. Жин нь 53 кг орчим байдаг бол “Miss Asia USA” тэмцээнд ородоо турж, 49 кш болжээ. Энэ нь ч тэргүүн байрын титэм хүртэхэд нэмэр болсон биз ээ.
“Miss Asia USA” тэмцээний ялагч П.Шүүдэрцэцэг нэг жилийн хугацаанд продакшнтай гэрээ байгуулж, энэ хүрээн хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцох ёстой. Мөн жүжиглэх урлагийн сургууль болон IAU бизнесийн сургуулийн тэтгэлэг хүртжээ. Тиймээс он гарсны дараа урлаг, бизнесийг хослуулан сурна гээд өөрийгөө бэлдэж байна.
Мөн П.Шүүдэрцэцэг “Энэ тэмцээнд анх бүртгүүлэх үеэс эхлээд л зардал гардаг. Нэг хүн дунджаар 30-50 мянган ам.долларыг тэмцээнд оролцоход зарцуулсан гэж болно. Миссийн тэмцээн бол нэг талаасаа бизнес. АНУ-д өөрийнхөө төрж өссөн улсынхаа нэрийг төлөөлж буй учраас асар их хичээж, бололцоондоо тааруулж зардал гаргадаг юм шиг санагдсан” гэжээ. Энэ тэмцээнд ялагч болсноор олон болмж нээгдэж, Холливудад “хүрэх” боломж бийг сонирхуулан ярьжээ.