alim.mn | 2024.12.23
"ГОК"-ын Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрахжаргалын зугаа

Хоохойн Бадамсүрэнгийн дунд хүү Б.Бадрахжаргал нь “Азийн хатан хаан” гэх том өргөмжлөлөө "Жаран" хоч болгон жижгрүүлсэн цуутай бүсгүйтэй 2018 оны 8 сард хуримласан. Хуриманд нь анхны ерөнхийлөгч П.Очирбат, удаах ерөнхийлөгч асан Н.Багабанди нар оролцсон юм. Б.Бадрахжаргал, Г.Оюунгэрэл хоёр 2010 онд дотноссон ч бэлтэй айл хуримын товоо гаргахгүй удсан нь учиртай. Нэгдүгээрт Г.Оюунгэрэл, Б.Бадрахаасаа 6 насаар эгчмэд. Төвөд зурхайгаа бол харш жилтэй гэсэн үг. Тиймээс жил мэнгэ таарахгүй гэж хэсэг гэдийсэн. Гэсэн ч Г.Оюунгэрэл, Б.Бадрахжаргал хоёр найман жил хамт амьдарч, хоёр хүүхэдтэй болсны эцэст аав ээж нь аргагүйн эрхэнд 2018 онд хуримын зар дуулгасан хэрэг гэсэн яриа гарч байв.

Үүнээс гадна мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэл 20 насандаа “Эко констракшн”-ы Нямгаваатай амьдарч, компанийх нь маркетингийг “базаж”, зар сурталчилгаанд нь тоглодог байсан. Мисс Г.Оюунгэрэл Хятадад болсон тэмцээнд амжилттай оролцож, өөрийнх нь ярьснаар “Азийн хатан хаан” өргөмжлөл авч ирэхэд “Эко констракшн”-ы Нямгаваа 93-93 дугаартай машин бэлэглэж, хамтдаа вальс эргэн сүртэй тэмдэглэсэн.

Уг нь Монголын миссүүдээс хамгийн чинээлэг, хөрөнгө мөнгө сайтай нь мисс Оюунгэрэл. Түүний ээж `Тахь Ко` компанийн захирал, электрон бараа импортолж, барилгын салбарт хүч үзэж, овоо хөрөнгө мөнгө хураасан нэгэн. Хэдийгээр түүнийг компанийн хувьцаа залилсан, Солонгосын “Номаранг” компанид их хэмжээний өртэй гэж бичдэг байсан ч мисс Г.Оюунгэрэл ээжийнхээ нөмөр нөөлөг, хөрөнгө чинээг ашиглан богино хугацаанд олон танигдаж чадсан билээ. Хамгийн анх мисс бүсгүйг “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болдын клипэнд тоглохын тулд нэлээд мөнгө төлсөн гэсэн яриа дэгдэж байлаа. Миссийн тэмцээнээс “Азийн хатан хаан” гэсэн өргөмжлөл авчирлаа гэхэд үед “Бүлцгэр нүд, богино эрүүтэй Оюунгэрэл Азийн хатан хаан юм бол би дэлхийн хатан хаан болж чадах юм байна” хэмээн мисс хүүхнүүд хов живийн үг чулуудаж байсан удаатай.

“Эко костранкшн”-ы захирал Нямгаваатай үерхэж, нэг гэрт хамт амьдран, чинээлэг залуухан бизнесмений мөнгөөр туйлж, ёстой л торгонд хөлбөрч тосонд умбаж явсан энэ бүсгүйг Монгол Улсын ерөнхий сайд асан С.Баярын нууц амраг гэж нэлээн шуугисан. Тэр ч бүү мисс Г.Оюунгэрэл тусгай хамгаалалттай газраар дураараа зорчдог боллоо гэж бичигдэж байв. Ерөнхий сайд С.Баяр Оюунгэрэлтэй Японоос ирэхдээ онгоцонд сарнай дэвсэн романтикалсан тухай нэг хэсэг яриа болсон.  С.Баяр УИХ-ын гишүүд, Монголын нөлөө бүхий баячууд голдуу амьдардаг Туулын хөвөөнд байрлах тансаг харш “Оргил”-д амьдардаг Г.Оюунгэрэлийнд үе үехэн саатах болсон, гадаад айчлалдаа мисс бүсгүйг дагуулж явсан талаар ч учир мэдэх хүмүүс жиг жуг хийж байлаа. С.Баяр 1956 онд төрсөн, Г.Оюунгэрэл 1985 онд төрсөн. 30 гаран насны зөрүүтэй хосын амрагийн харилцаа дуулиан шуугиан дагуулалгүй яах вэ. Энэ мэт элдэв ярианаас болсон уу, Монголын толгой баяныд тооцогдох Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрах, хамгийн чинээлэг мисс Г.Оюунгэрэл хоёрын хурим хойшилж, хоёр хүүхэд төрж, найман жил хамт амьдарсны эцэст хурим хийж, албан ёсоор гэрлэсэн юм.

Ү


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ