alim.mn | 2024.12.22
Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд байгалиасаа заяагдсан өгөгдөл, бяр хүч, барилдааны мэдрэмжтэй ямар ч нэмэлт хэрэглэхээргүй хүн

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийгмийн сүлжээндээ байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Монголын нийгэм бусад олон хүчин зүйл нөлөөлж байна. Зарим талаар эвдэж байна. Э.Оюунболдод оногдуулан допингийн шийтгэлтэй холбоотой мэдээллийг хэвлэлээс авсан. МҮБХ-ны Цэцдийн зөвлөлд 67 гишүүн байдаг. Цэцдийн зөвлөлийн хуралдаанаараа Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулсан. Допингтой хатуу тэмцэх заалт оруулсан. Допинг давтан хэрэглэсэн бол НАЙМАН жилээр барилдах эрхийг нь хасахаар дүрмэндээ оруулсан гэдгийг дуулсан. Гэхдээ үүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Биеийн тамир спортын тухай хууль, Баяр наадмын тухай хууль бусад хуулиудад нийцүүлж авч үзэх шаардлагатай байх гэж бодож байна. Хууль зүйн шинжлэх ухааны талаас ял шийтгэлийг давхардуулан оногдуулж болохгүй гэх зарчим бий.

Үүнийг анхаарч үзэх байх. Э.Оюунболд Улсын баяр наадамд түрүүлсэн жил допинг илэрсэн гээд тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм журам хуулийн дагуу барилдах эрхийг нь хасаж, цолыг нь хураасан. Үүний дараа дахин допинг илэрсэн. Үүнд зохих шийтгэл оногдуулсан нь мэдээжийн асуудал. Гэхдээ өмнө нь гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан бол дахин шийтгэл оногдуулах нь хэр зохимжтой юм бол. Үүнийг анхаарч үзэх байх. Багшийн хувьд өөрийн хүүхдээс ялгаагүй сэтгэл дотроо өмөлздөг. Баяр наадамд түрүүлсний дараа “допинг илэрлээ” гэхэд үнэхээр дотор харанхуйлсан, маш хүнд цохилтод орсон. Би багшийн хувьд Э.Оюунболдыг байгалиасаа заяагдсан өгөгдөл, бяр хүч, барилдааны мэдрэмжтэй, хэнээс ч гуйхааргүй ямар ч нэмэлт хэрэглэхээргүй хүн гэж ойлгодог. Холбоо холбогдох байгууллагууд хуулийн дагуу шийдэж анхаарах байх” гэжээ.

Э.Оюунболдын дoпингийн шинжилгээний хариуд "Неотон, Панангин" хоёр илэрсэн.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасансүрэн
3 жилийн өмнө
202.126.90.158
Илэрсэн нь үнэн бол яая гэхэвдээ. УИХ-ын гишүүн шиг хуулиар хамгаалагдсан л биш бол. Хурдахан гишүүн болчихдогч байжуу.
Төмөрбат
3 жилийн өмнө
203.91.115.56
Түрүүнд цолоо хураалгаж 2 жилээр барилдах эрхээ хасуулсан,энэ зун 16-д үлдээгүй байхад шинжилгээ аваад барилдах эрхийг 8 жилээр хасч байгаа нь арга хэмжээ нь хатуудаж давхардаж байгаа юм биш үү панагин гэдэг эмийг уугаагүй хүн байдаг юм уу? Панагиныг допингийн төрөлд оруулж байдаг сонин л юм
Жаргал
3 жилийн өмнө
203.91.115.56
Зарим допинг хэрэлэсэн нь цол нэмээд, зарим нь 8 жилээр эрхээ хасуулж спортын насаа дуусгаж байна арга хэмжээ адилхан шудраг байх ёстой
ИИЖЫ
3 жилийн өмнө
66.181.167.254
ТЭГЭЭД ОЮУНБОЛДЫГ ГҮТГЭЭД БАЙГАА ЮМ УУ?
Төстэй мэдээ