Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц АТГ-т ч удирдах алба хашиж явсан. Шүүхээс 1,6 жилийн хорих ял сонсоод суллагдсан юм. Тагнуулч Б.Хурцын эхнэр Ү.Сарнай нөхрийнхөө төлөө тэмцэж, ил захидал бичин, олны танил болсон. Загварын өндөр мэдрэмжтэй Ү.Сарнай СарнайХ салоны захирал. Том хүү Х.Тайван нь 2012 онд УИХ-ын гишүүн асан М.Элдэв-Очирын хүргэн болсон. Монголын тэрбумтнуудын нэг Б.Хурц, Б.Сарнай хоёр дөрвөн хүүхэдтэй. Том хүү Х.Тайван нь Нямтайширийн Номтойбаярыг УИХ-ын гишүүн байхад нь нам цохиж явсан шийртэй залуу. Х.Тайваны эхнэр экс гишүүн Л.Элдэв-Очирын охин Л.Золзаяа Б.Хурцынд хэдийн ээнэгшсэн бэр. Л.Элдэв-очир, Б.Хурц хоёр тун дотно харилцаатай. Б.Хурцын том охин Х.Намуун гадаадад сурч төгсөөд ирсэн, үнэтэй брэндээр өөрийгөө өвч чимсэн ганган охин бий. Саяхан Ү.Сарнай загварын шоунд охин Х.Намуун, бэр Элдэв-Очирын Э.Золзаяатай хамт иржээ.