МАН-ын 30 дугаар их хурал болж, эрх баригч нам даргаа батламжлав. Өдөр дараалан үргэлжилсэн тус их хурлаар Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүдийг өөрчлөн шинээр сонгосон. Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхий сайд асан Сү.Батболд хоёрыг хаслаа. Оронд нь шинэ УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг зэрэг хүүхнүүд орж ирлээ. Бага хурлын гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оров.
Баян-Өлгий аймгаас МАН-ын Бага хуралд "Баян-Өлгийд огт очиж үзээгүй баахан баячууд ороод ирлээ" гэсэн яриа гарч байна. Тэр нь үнэний хувьтай. Баян-Өлгийд хамаатахгүй, "Хөрөнгийн бирж"-ийн Алтай хүү Хангай, "НИК"-ийн Даваанямын охин "Петровис"-ийн Энхчимэг, "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан, "Эрдэнэс Тавантолгой", "Монросцвет"-ийн захирал Мөнхбат зэрэг "мөнгө үнэртүүлсэн" гэхэд хилсдэхгүй хүмүүс ороод иржээ.
Баян-Өлгий аймгийн төлөөлөл МАН-ын Бага хурлын гишүүд ч ялгаагүй. Нөгөө л Х.Баделхан, Т.Аубакирийн гар хөл болсон хүмүүс. Тухайлбал Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дэд дарга Манчук гэхэд Бадeлханы эхнэрийн төрсөн дүү байх жишээтэй. Саяхан МАН-д нэгдсэн МАХН-ын дарга Э.Энхбаярыг гомдоохгүй "Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй" гэсэн санаа бий бололтой. МАХН-ыг сонгож, МАН-аас 10 гаруй жил хөндий явсан Төв аймагт төрсөн Г.Дугаржавыг Баян-Өлгийд Бага хурлын гишүүн болгожээ.