УИХ-ын гишүүн, "Хурд" группийн эзэн Б.Чойжилсүрэн улсын нийслэлд хөл тавих зайгүй шахуу байшин босгосон хөдөлмөрч хүн. Увс аймгийн угшилтай энэ эрхэм байшинг хороолол, хорооллоор нь босгодог "увидастай". Байшин барихгүй бол нойр нь хүрэхээ больчихсон гэх УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Гандантэгчинлэн хийдийн хашаанд хүртэл газар олж авч, шинэ дацан барьжээ. Үүнийгээ хүлээн зөвшөөрч “Би “Богд Зонхов” бурхны барилгыг биш Гандангийн хашаанд өөрийн 6,8 тэрбум төгрөгөөр “Дүйнхорын дацан” барьж байгаа” хэмээн мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хувийн хөрөнгөөр дахин босгосон “Дүйнхор дацан” буюу Дэчэн Галаба Шар ордон Төв Гандантэгчэнлин хийдийн хашаанд энэ сарын 8 /2021.12.08/-ны өдөр ашиглалтад оржээ. Сүм дацан барьж, 6,8 тэрбум төгрөгөөр хэмжээлшгүй их буян үйлдсэн Б.Чойжилсүрэн гишүүн түм бус насалж, хойд төрөлдөө диваажинд залрах нь тодорхой болов бололтой. Баян хүн луувангаа иднэ үү, байцайгаа иднэ үү, байшин барина уу, сүм дугана барина уу хамаагүй болохоор ясли цэцэрлэггүй хүүхдүүд болон аав ээж нь энэ баян эрд атаархаад л суухаас.