alim.mn | 2024.12.23
Архаг хулгайч гаж донтны гэмт хэргийн зургуудаа хадгалдаг сейфийг хулгайлаад цагдаад барьж өгчээ

Ийм гайхалтай явдал Америкт болжээ. Калифорни мужийн архаг хулгайч Мэтью Хан өсвөр насандаа тун үлгэр жишээ хүү байжээ.

-Эхэндээ би ийм хүн байгаагүй. Дунд сургуулиа дүүргээд коллежид элссэн. Төгсөөд боломжийн ажилд орсон. Гэтэл хувийн амьдралд маань сүйрэл гэмээр явдал тохиолдож тэгээд л замаа алдсан даа-

Тэрээр архи, зугаа цэнгэл хөөцөлдөгч болон хувирчээ. Зугаа цэнгэлийн мөнгөө олохын тулд хулгай хийдэг болов. Ингээд баригдаж таван жил суугаад 2001 онд суллагджээ. Шоронгоос гарахад түүнд туслаж дэмжих хэн ч байсангүй. Гэр бүл хамаатан садан нь нүүрээ бууруулж, анд нөхөд нь хаяад явсан. Ингээд л хуучин байдалдаа буцан орсон. Хулгай хийж олсон мөнгөөрөө зугаалж цэнгэн дуусгадаг. Ээлжит хулгайных нь дараа цагдаа ахин баривчилж шүүхээр дахин шийтгүүлсэн. Калифорни мужийн хуулиар давтан хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд гуравдахь удаагаа гэмт хэрэгт холбогдвол шууд бүх насаар нь хорих ял оноодог. Гэсэн  хуулийн энэ хатуу заалт Мэтьюг айлгасангүй. Тэнсэн авч суллагдсан ч бас л хулгайгаа хийж эхэлжээ. 2005 онд нэгэн чинээлэг айлаас том сейф хулгайлж гэртээ авчирчээ.

-Сейфэнд баахан л юм байсан. Гар буу, гэрийн эзний бичиг баримт гээд л ... Бас гэрэл зурагнууд гарч ирсэн. Нэг флаш гарч ирсэнийг нь компьютердээ холбон нээж үзэхэд эрэгтэй хүний бага насны охинтой авахуулсан зургууд байсан. Цааш нь үзэхэд ой гутам явдлыг харуулсан зурагнууд гарч ирсэн-

Гаж донтон бага насны хүүхэдтэй гаж үйлдэл хийж байгаа зурагнуудаа флашд хадгалсан байжээ. Хэдий хулгайч ч Мэтью энэ бүхэнд ихэд зэвүүцэн жигшсэн байна. Ингээд флашийг хайрцагт хийгээд, гаж донтны гэрийн хаягийг бичээд цагдаагийн газар луу шуудангаар явуулжээ. Мөн “энэ адгуусыг хурдан баривчил” гэж бичсэн зурвас хавсаргажээ.  Мэтью ээждээ сейфийг дуудлага худалдаанаас авсан гэж худал хэлжээ. Мөн зурагтаар гаж донтнуудын тухай мэдээ гарах эсэхийг анхаарч байхыг гуйсан гэнэ. Долоо хоногийн дараа ээж нь залгаж гаж донтон Айткин гэдэг эрэгтэйг цагдаа баривчилсан тухай дуулгажээ. Энэ хугацаанд тэрээр хулгайгаа хийсээр л байсан гэнэ. Ингээд ээлжит нэгэн хулгайныхаа дараа баригджээ. Түүнд үргэлжилсэн үйлдлээр хулгай хийсэн, тэнсэнтэй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хэмээн хуулиар 400 жилийн хорих ял төлөвлөсөн байна. Байдал эвгүйдмэгц Мэтью гаж донтонг илчилсэн гавьяагаа цагдаа нарт мэдүүлжээ. Шалгалтаар энэ нь нотлогдсон тул ялын хэмжээг нь эхлээд 25 жил болгож бууруулжээ. Дараа нь бүр 14 жил болгож багасгасан байна. Архаг хулгайчийн гаж донтонг барьж өгсөн явдал хэвлэлийхний анхааралд өртөж цацагдсан байна. Гаж донтон Айткинсийн хохирогч хүүхдүүдийн эцэг эх шоронд хоригдож байгаа Мэтьюг дэмжиж захидал бичиж, эргэж иржээ. Тэдний дэмжлэг, хүсэлт болон шоронд биеэ үлгэр жишээ авч явсан гэх үндэслэлээр Мэтьюг хугацаанаас нь долоон жилийн өмнө сулласан байна.  Шоронгоос тэрээр шинэ хүн болон гарч иржээ.

-Одоо би цахилгаанчнаар ажиллаж байна. Гэрлэж саяхан байшин худалдаж авсан. Өмнө нь хулгай хийж олон хүн, айлыг хохироож байсандаа одоо ч гэмшиж явдаг.

 

https://www.bbc.com/news/world-us-canada-51406210


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
cnuka
4 жилийн өмнө
202.126.88.226
eo uamar teneg g exed xetsuu xereg be gexdee bas abuuhstai ni buzar xergiig ilruulsen ni saihsaa l tai
cnuka
4 жилийн өмнө
202.126.88.226
eo uamar teneg g exed xetsuu xereg be gexdee bas abuuhstai ni buzar xergiig ilruulsen ni saihsaa l tai
Эрдэнэчимэг
4 жилийн өмнө
66.181.161.65
хүнийг хөлд орсон үед нь биш хүнээ олсон үед нь хүн болжээ гэдэг юм
Төстэй мэдээ