"Uvertura" хамтлагийнхан Турк улсад тоглоно
"Uvertura" хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүү 2021 оны 3 сард Турк улс руу хүүхдээ эмчлүүлэхээр явсан. Тэрбээр гэргийтэйгээ яваад 9 сар орчим болж байгааа. Аав ээжийн халамж асаргаа, монголчуудын тус дэмээр эмчилгээ маш үр дүнтэй байгаа. Тэгвэл "Uvertura" хамтлагийнхан найзыгаа, болон дүүгээ эргэхээр Турк улс руу хүлгийн жолоо залахаар боллоо. Тэд энэ 12 дугаар сарын 25-нд Турк улсын Истанбул хотод ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа зориулж "Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ" бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар боллоо. "Айл хүний амь нэг" гэдэгчлэн тоглолтынхоо орлогыг хамтлагийнхаа гишүүний хүүгийнхээ эмчилгээнд нэмэрлэх аж.
Хамтлагийн гишүүн Ж.Ганбаатарын хүүгийн бие өдрөөс өдөрт бие нь сайжирч байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ