alim.mn | 2024.12.22
Алдарт найруулагч Стивен Спилбергийн охин порнографид хүчээ сорих болсоноо зарлалаа

Алдарт найруулагч Стивен Спилбергийн өргөмөл охин 23 настай Микаела Спилберг  төрсөн биеэрээ мөнгө олохоор шийджээ. Тэрээр порнографийн салбарт хүчээ сорих болсоноо албан ёсоор зарлажээ.

-Би өдөр тутам өөрт маань таашаал огт өгдөггүй зүйлсийг хийсээр бүр залхсан. Өөрийнхөө биеийг ашиглаад мөнгө олох боломж байгааг олж харахгүй байсаар бүр ядарсан гэхэд болно. Ингэсээр өөрийнхөө биед хайргүй ч болж магадгүй байна-

Тэрээр эхлээд порнорафийн соло төрөл буюу хамтрагчгүй тоглодог ангилалаар ажиллах гэнэ. Улмаар тайчигч болж лиценз авах төлөвлөгөөтэй байгаа аж. Микаела энэ шийдвэрээ сарын өмнө өргөмөл аав болох Стивен Спилберг, ээж Кейп Кепшоу нартаа мэдэгдсэн байна. Тэд цочирдож балмагдаж дургүйцээгүй агаад харин ч сонирхсон байдалтай байсан  гэнэ. Өргөмөл аав нь бүр дэмжсэн байна. Микаелийг бүр багад нь Стивен Спилберг үрчилж авсан.  Охинд багадаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан ч энэ нь өргөмөл эцэг эхтэй нь холбоогүй гэжээ. Багадаа амссан бэлгийн хүчирхийллээс болж сэтгэлзүйн дарамтад орсон аж. Харин одоо тэр бүхнийг даван гараад өөрийгөө үнэлж бас өөрийнхөө биеэр бахархах болжээ.

-Миний бие бол миний өмч бас миний хөрөнгө. Мөн энэ шийдвэр бас л миний өөрийн шийдвэр-

Микаела хэд хэдэн богино хэмжээний соло-видео хийж хамгийн олон хэрэглэгчтэй порно сайт болох PornHub-д байрлуулсан ч дараа нь устгажээ. Шинэ бичлэгүүдээ удахгүй OnlyFans  сайтад тавих гэнэ.  Микаелагийн одоогийн дурлалт эрэгтэй нь 47 настай агаад гаргасан шийдвэрийг дэмжсэн ч хамтрагчтай тоглохыг нь эсэргүүцэж байгаа аж.

 

https://www.the-sun.com/entertainment/405226/steven-spielberg-daughter-mikaela-porn-star-erotic-dancer/#


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
66.181.183.47
zavaan gaj
Төстэй мэдээ