alim.mn | 2024.12.23
Д.Цэцэрлэг: Хэн юу гэж хэлэх нь сонин биш, Миний хүүхдүүд л хоорондоо аз жаргалтай байвал болоо

МУГЖ Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаатай амьдралаа холбоод 5 жилийн нүүр үзлээ. Нэг хэсэг Б.Баярмаа олон нийтийн сүлжээний хаягаа хааж, нам гүм амьдрах болсон. Өнгөрсөн жил Б.Баярмаа фэйсбүүк, инстаграмд хаягтай болж, Г.Ариунбаатар, Б.Баярмаатай авахуулсан зургаа олонд харуулах болсон билээ. Нэгэнт олны танил залуу хосыг тойрсон яриа, хувийн амьдралд нь оролцсон, шүүмжилж, эсвэл аз жаргал хүссэн сэтгэгдэл ч их бичнэ. Харин Г.Ариунбаатар, Б.Баярмаа хоёрын хамтын амьдралыг хамгийн их дэмждэг хүн нь хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг. Тэрбээр нэг удаа Б.Баярмааг "ухаантай, халамжтай, алтан бэр" гэж магтсан. Саяхан гадаад аялахаар ниссэн Г.Ариунбаатар, Б.Баярмаа хоёрын пост доор "Хүүхдүүд минь сайн яваад ирээрэй. Та хоёртоо аз жаргалын дээдийг ерөөе" Хэн юу гэж хэлэх нь сонин биш. Миний хүүхдүүд л хоорондоо аз жаргалтай байвал болоо шүү хайрууд минь" гэжээ.

Д.Цэцэрлэг багшийн нөхөр, "Сүлд"чуулгын дарга Гаьаасүрэн хурандаа Г.Ариунбаатарыг сургалтын төлбөрөө ч төлж чадахгүй такси барьж явахад, араас нь уйгагүй хөөцөлдсөн, энэ дайны амжилтад хүрэхэл гол нөлөө үзүүлсэн хүний нэг. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
78.34.146.130
Er yanhan em yanhan
Төстэй мэдээ