alim.mn | 2024.12.23
Ч.Санжаадамба аваргын цахим хуудсыг ашиглан үеэл ахаас нь 400 мянган төгрөг залилжээ

Завхан аймгийн харьяат 20 настай Т.Т нь  Монгол Улсын аварга, “Чимэдрэгзэнгийн Санжаадамба” гэх цахим хаягнаас иргэн  Д.Г-оос “...400.000 төгрөг зээлээч” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун, хуурч, 400.000 төгрөг шилжүүлэн авч залилжээ. Энэ тухайд хохирогч нь “... үеэл дүү болох Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбын фэйсбүүкийн “Санжаадамба Чимэдрэгзэн” гэсэн нэртэй, дэвж байгаа бөхийн зурагтай, өөрийнх нь ашигладаг хаягнаас мессенжер чатаар “ах аа, танайхан сайн уу, эгч ажлаа хийж байна уу, эгчийн эмнэлгийн ажил сайн уу” гээд ойр дотны ах, дүү шиг бичсэн. Би үеэл дүү Санжаадамбыг өөрийг нь бичиж байгаа юм байх гэж бодоод байж байтал “ах аа, танд мөнгөний бололцоо байвал 400.000 төгрөг зээлээч” гэхээр нь “ахад нь байгаа нь 400.000 төгрөг байна. Мөнгөөр яах гэж байгаа юм?” гэж асуутал “хүнд яаралтай мөнгө өгөх хэрэгтэй болчихлоо, одоо орой болчихсон байна, би тань руу өглөө мөнгийг буцаагаад хийе” гэж чат бичсэн. Тэгэхээр би санаанд оролгүй, “за явуулъя, ямар данс руу хийх үү?” гэж асуутал одоо дугаарыг нь санахгүй байна, “Хаан” банкны дансны дугаар явуулахаар нь дүүгээ гэж бодоод өөрийн “Хаан” банкны 5099183888 дугаарын данснаас 400.000 төгрөгийг шилжүүлсэн. Өглөө нь дүү Ч.Санжаадамбын 9911... дугаарын утас руу залгаж, “мөнгө орсон уу?” гэж асуутал “юун мөнгө, би бэлтгэлээ хийгээд байж байна, ямар учиртай мөнгө вэ?” гэхээр нь “чи өчигдөр над руу өөрийнхөө фэйсбүүк хаягнаас чат бичиж, мөнгө авсан биз дээ?” гэхэд “тийм зүйл байхгүй” гэсэн” гэжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэндбаяр
4 жилийн өмнө
202.72.245.194
Тэр дагсыг нь мэдэх л юм бол наад луйварчин чин гараад ирэнэ шүү дэн
Зочин
4 жилийн өмнө
150.129.141.3
Ахаа 400000 бнауу гэсэн ахад нь байгаа нь 400000 бна гэсэн ккккккк
Зочин
4 жилийн өмнө
192.82.68.55
дансны дугаараа явуул гэхэд нь дугаараа санахгүй бна гэснээ дансны дугаар явуулсан гэнэ үү
Төстэй мэдээ