alim.mn | 2025.01.03
Гүний ус шавхаж нүүрс олборлохыг Эрдэнэцагаанчууд эсэргүүцэж байна
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ундны усны гол эх үүсвэр дээр “Монгол ураниум ресурс” компани 2 том нацосоор гүний усыг нь шавхаж эхэлжээ. Нүүрс олборлох гэтэл газрын гүнээс ус гараад байгаа учраас усыг нь шавхаж дуусгаад олборлох юм гэнэ. Өрөм тавьсан энэ газар нь Эрээний гол, Цагаан эрэг,Хонгор,Даам, Хустай гэсэн 5 голын голдирол. Сүхбаатар аймагтаа ганц усны нөөцтэй газар нь юм. Гэтэл Мэнэгийн сав газраас эдгээр голуудыг усны тоологод ороогүй гэсэн дүгнэлт гаргажээ. Гүний усыг нь шавхаснаар ойр хавийн голууд ширгэж, худгууд нь гарахаа болин ирээдүйд сум суурингаараа усгүй болох аюул нүүрлээд байна. “Монгол ураниум ресурс” ХХК Цөмийн энергийн газраас анх 208136 га талбайд цацраг идэвхит ашигт малтмалын лиценз авч 2010-2016 онд ураны хайгуул хийж байгаад 2019.09.09-нд нүүрсний ашиглалтын лиценз болгосон байна. Баг, сумын ИНХ-аар оруулж, иргэдийн саналыг авалгүйгээр Ашигт малтмалын газраас хууль зөрчин лиценз олгосон гэж иргэд нь үзэж шүүхэд хандаад байна. Иргэдийн гомдол хүсэлтээр Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар удаа дараалан газар дээр нь очиж шалгасан ч шинжээчийн дүгнэлтээ гаргаж чадаагүй өдий хүрчээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ