Өмнөговийн Засаг дарга асан Б.Бадраагийн гэрээс 300 орчим сая төгрөг бэлнээр “олжээ”. Мөн түүний өмчлөлд байдаг 20 орон сууцыг илрүүлсэн. Үүнтэй холбогдуулан түүний хүүг хамт саатуулан эхэлсэн гэсэн мэдээлэл гараад түр намжив. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга залуугийн авдарнаас 12 кг алт олсон гэж шуугиулсан билээ. Энэ асуудлаас болж, Өмнөговь аймигийн удирдлагын бүтцэд өөрчилж, эдгээр суудлуудыг МАН-ын гишүүд ихээхэн сонирхож байгаа бололтой.
Г.Төмөрбаатар өмнө Сүхбаатар дүүргийн Засаг дарга, "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж явсан. Тэрбээр Хотын орлогч болохоор зүтгээд чадаагүй юм. Одоо Өмнөговь аймагт очиж ажиллахаар боллоо гэсэн яриа гарч байна.
Монголын хамаг баялаг төвлөрсөн Өмнөговь аймгийн Засаг даргаар олон жил ажиллаж, өрмийг нь хуу хамж байгаа Б.Бадраа дарга хагартлаа баяжсан гэдгийн ам уралдан ярьдаг. Улаанбаатар хотод хоёр ч хаустай Б.Бадраа даргын байо 20 болон "үржсэн" юм байлгүй. Алтан бүслүүртэй гэр бариулсан Б.Бадраа даргатан есөн сая төгрөгийн үнэтэй мөнгөн аяганд хоол цайгаа зооглодог гэж бичигддэг. МАН-ын томилгооноос хол хоцордоггүй Г.Төмөрбаатар "төлөөлөгч"-ийн амьдрал ахуй ч сайн аж. Түүнийг 10 шахам жил дагаж, албан тушаалд очсон ч хамтдаа өгсөж. уруудаж явдаг эмэгтэй нь МАН-ын 30 дугаар их хуралдаа 10 гаруй сая төгрөгийн гуталтай ирж, албан тушаалынхаа ид шидийг харуулж явсан гэх...