alim.mn | 2025.06.08
Ш.Сайхансамбуу: А.Отгонбаатар бол улстөрч биш, ганцаараа тодрох гэсэн хүүхэд байна лээ

УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн "Нарантуул" худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу өнөөдрийн "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ. Тэрээр "Үнэн ба зөв" намын санхүүжилтийг хэрхэн гаргаж өгсөн талаараа ярьжээ.  Ш.Сайхансамбуу "Үнэн ба зөв" нам байгуулагдах санхүүжилтийг гаргаснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд яг хэдэн төгрөг гаргаснаа "тогтоогоогүй" гэсэн байна.  Тэрбээр "Би тэр хүүхдэд намыг нь байгуулж өгөөд явуулсан. Нам байгуулахад тодорхой хэмжээний зардал мөнгө орох нь тодорхой л доо. Гэхдээ тэр улс төрч болох хүүхэд биш байна лээ. Зүгээр ганцаараа тодрох гэж оролдсон тийм л хүн юм билээ. Бид хоёрт ямар нэг хамаарал байхгүй" хэмээжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ