alim.mn | 2024.12.22
Ш.Энхийн-Од NBA-д "ойртож", Дейтоны их сургуулийг сонголоо

Гавьяат тамирчин, БТСГ-ын дарга Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-д элсэн ороход нэг алхам ойртлоо. Өдгөө 19 настай Ш.Энхийн-Од NCAA буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизонд харьяалагддаг Дейтоны их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар болов. Түүний хувьд Ратгерс, Дейтон, Провиденс, Ийстерн Вашингтон гэх их сургуулиудаас сонголтоо хийсэн юм. Ш.Энхийн-Од хүсвэл нэг жил их сургуульдаа суралцан, NBA-д элсэн орох хүсэлтээ өгөх боломжтой. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд NCAA-ийн нэгдүгээр дивизоны багаас сагсан бөмбөгийн тэтгэлэг хүртсэн тамирчин үгүй билээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ