20-р зууны алдарт зураачийн нэг Сальвадор Дали нь хүмүүсээр дамшиглаж наадах дуртай нэгэн байжээ. 1965 онд дөнгөж 18 настайдаа 61-тэй аугаа зураачтай амраглаж явсан франц жүжигчин Аманда Лир өнгөрсөн долоо хоногт Францын VSD сэтгүүлд нэгэн сонирхолтой ярилцлага өгсөнийг дэлхийн сайтууд мэдээлжээ. Тухайн үед Сальдадор Дали маш их алдаршсан тул түүнтэй холбоотой бүх зүйлийг шүтэн бишрэгчид нь худалдаж авах гэж өрсөлддөг байжээ. Ялангуяа зураачийн нэрийн хуудас мэт болсон гоёмсог сахлых нь үс их өндөр үнэ хүрдэг, зураач ч дуртайяа зардаг байсан гэнэ. “Битлз” хамтлагийн дуучин Жон Ленноны эхнэр Йоко Оно ч бас сахлын үсийг нь худалдаж авахаар ярьжээ. Гэхдээ тэрээр дэлхийн томчуудын дунд хэлсэндээ хүрдэггүйн дээр муухай аашаараа “witch” буюу шулам гэгддэг тул зураач амласан мөнгөө өгөхгүй байж магад хэмээн болгоомжилжээ. Түүнээс аашны тулам япон хүүхнийг сайн чадахаар шийджээ. Ингээд 18 настай залуу амрагаа цэцэрлэг лүү явуулж хатсан өвс зулгаалгаад гоёмсог хайрцагт хийж шуудангаар явуулжээ. “Гэтэл тэр тэнэг 10 мянган доллар шилжүүлсэн” гэж Аманда Лир ярицлагандаа хэлжээ.