alim.mn | 2025.01.06
Амиа алдсан Онцгой байдлын газрын албан хаагчийн ар гэрийнхэн мэдээлэл хийж байна

Амиа алдсан Онцгой байдлын газрын албан хаагчийн ар гэрийнхэн мэдээлэл хийж байна.

Талийгаачийн нагац ах:

"Би талийгаачийн нагац ах, ээжийнх нь төрсөн дүү. Ийм явдал болсонд үнэхээр харамсаж байна. Тэр хүний тухай  /талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл/ ямар ч мэдэгдэхүүнгүй байсан. Анх удаа л албан байгууллага дээр нь таарсан.

Талийгаач ээждээ найз охинтой болсон гэж хэлж байсан юм шиг байна лээ. Хайрлаж дурласан охин нь юм байлгүй гээд хүлээцтэйгээр нээлттэй харилцаа үүсгэх гэсэн боловч ямар ч боломжгүй байна. Биднийг гүтгэсэн. Бид интернэтээр тэр хүнийг  судалсан. 2-3 жилийн өмнөөс сенсаац үүсгээд явж байсан эмэгтэй юм билээ. Энэ болгоныг нь бид хуулийн байгууллагаар шалгуулна. Гомдлуудаа өгсөн. Бүх асуудал хуулийн байгууллагын дагуу явагдаж байна.

Манай гэр бүлийнхэн өмгөөлөгч аваад, хуулийн дагуу шалгуулж байна. Бид аргагүй эрхэнд л мэдээлэл хийлээ. Бид 10 хоног тэвчлээ. Үнэхээр хэцүү байдалд орууллаа" гэв.

Өмгөөлөгч н.Оюунцэцэг:

"Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрэг бүртгэлтийн шатандаа явж байна. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийх боломжгүй. Нийгмийн сүжлээгээр явж байгаа камерын бичлэгний талаар холбогдох байгууллагууд тайлбар хийх байх аа. Камерын бичлэгийг үзэх хүсэлтээ бид прокурорт гаргасан. 

Бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой шаардлагаа тавьж оролцож байна. Ямар нэгэн албан тушаалтан хэрэгт нөлөөлөх гэсэн, хэргийг хаах гэсэн, хэрэгт үүрэг гүйцэтгэсэн этгээдийг буруушаасан нөхцөл байдал тодорхой болоогүй. Амь хохирсон хэрэгт шинжээчийн, мэргэжлийн хяналт дүгнэлт гарна. Дүгнэлтүүд гарч байж цаашид хариуцлага хүлээлгэх, гэм буруугийн асуудалд оролцогчоор хэн орох нь тодорхой болно. Цагдаагийн байгууллагад бид өөрсдийн хүсэлт саналаа хүргүүлж ажиллаж байна" гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ