alim.mn | 2025.01.06
Байлдагчаа зодож, амийг нь хөнөөсөн салаан даргад 14 жилийн хорих ял оноолоо

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Г байлдагчаа зодож амийг нь хөнөөсөн хэрэг өнгөрөгч гуравдугаар сард гарсан.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас салаан дарга Г-д холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ Хүнийг алах”,  28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “ дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлээд байв.

Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2021.12.14/ хянан хэлэлцлээ. Шүүхээс шүүгдэгч Г-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлснийг  Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 10.1-1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ