ОУОХ-ны онлайн хуралдаан болж, 2028 оны Лос-Анжелесийн олимпын хөтөлбөрөөс гурван үндсэн төрлөө хасах шийдвэрт хүрсэн байна. Энэ төрлүүд нь бокс, хүндийг өргөлт, орчин үеийн 5 төрөлт юм. Эдгээр спортын төрлүүдийг олимпоос хасах эсэхийг 2023 оны ОУОХ-ны чуулган дээр эцэслэн шийдэх юм. Хасагдахгүйн тулд
Боксын холбоо IBA — Санхүүгийн ил тод байдал, шүүлтийг шударга болгох.
IWF – Хүндийг өргөлтийн спортод бугшсан допингийн асуудлаа эцэслэн шийдэх, хөтөлбөр боловсруулах.
UIPM – Тэмцээний зохион байгуулалтын асуудлыг шийдэх, зарим төрлийг хасж, үзэгчдэд сонирхолтой болгох шаардлага тавьжээ.
Энэ төрлүүдийн оронд скейтборд, серфинг, спортын хананд авиралт 2028 оны олимпын наадмын хөтөлбөрт багтсан. Учир нь эдгээр төрлүүд Токиод залуучуудын анхаарлыг маш их татсан, ивээн тэтгэгч ихтэй байсан юм. Хүндийг өргөлт 1896 оноос, бокс, 5 төрөлт 1912 оноос олимпын хөтөлбөрт орж байсан билээ. 2013 онд чөлөөт бөхийн спортыг хасаж байсан ч энэ удаад чөлөөт бөхийг оролдсонгүй.