АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шүүхэд шилжүүлэхээр НПГ-ын хяналтад найман хэрэг хүргүүлжээ. Тэдэн дунд нийслэлийн Тээврийн газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонбаатарт холбогдох хэрэг багтав. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа “Сити баз консалтинг” компанитай шууд гэрээ байгуулж, 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт төсвөөс олгон албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон билээ.
Түүнчлэн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигийг АТГ-ынхан шалгаж дууссан байна. Тэрбээр хийгдээгүй ажлын төлбөр буюу нүүрс олборлохоор хуулаагүй хөрсний их хэмжээний мөнгийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээр дамжуулан хувьдаа завшиж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон юм.