"Увертюра" хамтлагийн Ж.Ганбаатарын хүргэн
"Uvertura" хамтлагийн дуучин Ж.Ганбаатар 2021 оны 3 сард Турк улс руу хүүхдээ эмчлүүлэхээр явсан. Ж.Ганбаатар эхнэр, хүүгийн хамт яваад 9 сар орчим болж байна. Тэгвэл "Uvertura" хамтлагийнхан найзыгаа болон хүнд өвчтэй хүүг нь эргэхээр Турк улс руу хүлгийн жолоо залахаар болжээ. Тус хамтлагийнхан энэ 12-р сарын 25-нд Турк улсын Истанбул хотод ажиллаж амьдарч байгаа нийт Монголчууддаа зориулж "Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ" бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар болсон байна. Мөн тоглолтынхоо орлогыг хамтлагийнхаа нэг гишүүний хүүгийн эмчилгээнд зориулах аж.
"Uvertura"-гийн Ж.Ганбаатар дөрвөн хүүхэдтэй. Хорт хавдрын эмчилгээнд орсон хүүгийнхээ амийг аврахаар дуучин Ж.Ганбаатар гэргийн хамт явж, гурван хүүхэд нь гэрээ сахиж үлдсэн. Дүү нараа Ж.Ганбаатарын ууган охин Г.Хонгороо асарч байна. Нас нь дөнгөж 20 шүргэж буй Хонгороо нөхөр, охинтой. "Uvertura" хамтлагийн гишүүн Ж.Ганбаатарын том охины нөхөр, хүргэн нь жүжигчин Э.Ганаа. Тэрбээр "Гэнэтийн зочид" олон ангит кинонд тоглон, ирээдүйтэй жүжигчин болохоо харуулсан юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ