Э.БАТ-ҮҮЛД ДӨРӨВ, А.ГАНТУЛГАД ЗУРГААН ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО
УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан байсан А.Гантулга, “Бэрэн групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүнд холбогдох авлигын хэргийг арваад хоног хэлэлцсэний эцэст өчигдөр орой шийдвэрээ гаргасан.
Тодруулбал, Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон бол бусад дөрвөн хүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон юм.
Харин өнөөдөр 10:00 цагт гэм буруутай гэж дүгнэсэн долоон хүнд Эрүүгийн хариуцлага оноох шүүх хурал эхэлж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.
Эх сурвалжийн мэдээлснээр шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил, А.Гантулгад зургаан жилийн ял оноосон байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ