ОХУ-ЫН "ГАЗПРОМ” НХН-ИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд орж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын хамтаар ОХУ-ын "Газпром" НХН-ийн ТУЗ-ын орлогч дарга Бурмистрова Елена Викторовна, Маркелов Виталий Анатольевич,
Ганкевич Мария Александровна тэргүүтэй албаны төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд миний бие хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойгоор дараагийн 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээх нэгэн том төсөл болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн ажил цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлаас үл хамааран Хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу эрчимтэй урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Өнгөрөгч 10 дугаар сард уулзахад хэлэлцэж тохирсончлон Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлалаас өмнө Байгалийн хийн хоолой барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг эцэслэнэ гэсэн зорилтдоо хүрсэн учраас дараагийн хэлэлцээр болон бусад баримт бичгийн төслүүдийг боловсруулах ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэв.
"Энэхүү төсөл нь манай хоёр орны “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-г баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл бөгөөд хоёр улсын төр засгийн түвшинд, ялангуяа Төрийн тэргүүнүүд өндөр ач холбогдол өгч дэмжин ажиллаж буйд талархалтай байна" хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мөн үеэр онцолсон юм.
Шадар сайдын зүгээс Байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтнүүдийг дотооддоо болон ОХУ-д бэлтгэх, сургах асуудлаар хамтран ажиллах асуудлаар тодорхой ярилцлаа.
Мөн Монгол талаас Улсын олон улсын стандартын шаардлага хангасан ноос, ноолуур, арьс, шир, нэхий болон махан бренд бүтээгдэхүүнийг “Газпром”-ын компаний ажилтан албан хаагчдын хэрэгцээнд нийлүүлэх санал дэвшүүлсэн. Энэ асуудлыг ажил хэрэг болгохоор Монголын талаас эхний ээлжинд нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний танилцуулга, үнийн саналыг А.В.Маркелов даргын ажлын албанд хүргүүлсэн. Танай талаас авах боломжтой бараа бүтээгдэхүүний мэдээллээ ойрын хугацаанд эцэслэж өгвөл дараа дараагийн худалдаа үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж найдаж байна" хэмээн уулзалтын төгсгөлд илэрхийллээ
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ