alim.mn | 2024.12.26
Р.Амаржаргал: Шударга шүүхээр л шийдэж байвал асуудалгүй гэдэгт итгэсээр байгаад Э.Бат-Үүл маань шоронд явлаа

Ардчиллын алтан хараацай, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл шүүхээс дөрвөн жил хоригдох ял сонсож, энэ талаар иргэд олон нийт өөрийн байр суурийг илэрхийлж байна. энэ талаар Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: Шударга шүүхээр л шийдэж байвал асуудалгүй гэдэгт итгэсээр байгаад Э.Бат-Үүл маань шоронд явлаа. Шударгаар хэргийг нь шүүсэн эсэхэд эргэлзэх эрх надад байгаа.

Бид ардчилсан нийгэм цогцлоох, түүндээ дасан зохицон амьдрах гэж алдаж онож яваа хүмүүс. Ардчилсан гэх тодотголтой энэхүү нийгмийн тулгын 3 чулууний нэг нь гарцаагүй шүүх. Шүүх нь байхгүй бол, тэр нь үүргээ шударга гүйцэтгэхгүй бол буцаад "хагас социализм-дээ", түүнээс ч долоон дор нийгэмд амьдрах болно.

Шүүх, шүүгч нь зөвхөн ямар нэгэн маргаан цэгцлэх бус харин хууль цааз ба нийгэм гэсэн хоёр том талбар (харилцааг) холбох улмаар тасралтгүй өөрчлөгдөж буй нийгэм, түүнийг дагасан нийгмийн харилцаанд хууль цаазыг нийцүүлэн хөгжүүлэх үүрэгтэй хүмүүс. Энэ үүргээ гүйцэлдүүлэх явцдаа хөгийн улс төр, новшийн улс-төрчдийн явцуу эрх ашиг, шахалт дарамтад хөтлөгдөхгүй байх, нийгмийн сүлжээнд ноёрхсон тодорхой ашиг сонирхлын төлөөллийн (троллерууд) захиалга, олон нийтийн гэх санал бодолд автагдахгүй байх, тэр хэмжээний сэтгэлийн тэнхээ, иргэний эр зориг, мораль, ардчилсан үнэт зүйлтэй байх нь шүүгчийн эрх биш харин үүрэг юм шүү" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
3 жилийн өмнө
202.126.88.214
Вор Должин сидеть....
Төстэй мэдээ