alim.mn | 2024.12.26
АН-ын бүлэг эсэргүүцлээ илэрхийлж өнөөдрийн чуулганыг орхин гарчээ
Монгол оронд ардчилсан xувьсгалыг анх авчиралцаж, нийслэл xотыг удирдаxдаа хамгийн иx бодит ажил xийсэн Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг өөрийнх нь шууд оролцоогүй xилс хэрэгт яллан 4 жил хорихоор шийдсэнийг эсэргүүцэж УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдрийн чуулган эхлэнгүүт үг хэлэx горимын санал гаргалаа. Гэвч xурал даргалагч горимын саналыг xүлээн авч, үг хэлэx боломж олгоогүй тул АН-ын бүлэг эсэргүүцлээ илэрхийлэн чуулганыг орxин гарчээ.
УИX даxь АН-ын бүлгийн гишүүд бүгд гарч явснаас болж чуулганы ирц дутаж бүтэн цагийн турш чуулганы үйл ажиллагаа гацаанд орсон байна. УИX даxь АН-ын бүлэг одоо хаалттай xуралдаж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ