Үнпэсний түүхийн музейг нурааж, суурин дээр нь Чингис хааны музей барьсан. 70 гаруй тэрбум төгрөгийн өртөгтөй нүсэр төсөл хэдийнэ нээлтээ хийжээ. Их хааны музейн дээр 5 метр алтан шонхор байрлуулсан. Одоо дотор талын дээд хэсэгт их эзэн Чингис хааны 3 метр шахуу өндөртэй цул алтан баримал байрлуулах ажээ. Ийм том цул алтан баримал одоогоор дэлхийд байхгүй. Уг баримлыг барьж гүйцэтгэхээр уран барималч УГЗ Л.Болд ажиллаж байна. Тэрээр Чингис хааны цогцолборын гол уран бүтээлч гэнэ. Музейн шилэн витрийнийг Солонгос улсаас 6 тэрбум төгрөгөөр захиалан гүйцэтгүүлж авчруулжээ. Энэ нь дэлхийн хамгийн сүүлийн технологоор бүтээгдсэн музейн зориулалт бүхий автомат вакумижуулсан гайхамшигтай бүтээгдэхүүн юм байх.
Музейн нилээд хэсэг нь дижитал 3D технологи түлхүү ашиглах аж. Джитал 3D технологийг ашиглаж монгол залуус Хархорин хотын загварыг гайхамшигтай бүтээснээ энд үзүүлэх бололтой. Музей үзмэрийнг 20 хувийг төв орон нутгийн музейгээс цуглуулах төлөвлөгөөтэй байна.
Музейн зүүн хананд Монголын эртний овог аймгуудын бүх тамгыг /Биндэрийн рашаан хадны зурагт байдаг/ өнгөрсөн зун байрлуулсан. Одоо нүүрэн талын дээд хэсэгт Монголын их хаадын тамгыг байрлуулах юм байна Музейн архитекторыг "Балданс" компани гаргажээ Зөвлөх архетектор Балдан агсны /1963-2020/ бүтээл юм байна. Тэрээр 2015 онд болсон дэлхийн шилдэг архитекторчдын үзэсгэлэнгээс дэлхийн шилдэг 100 архитекторын нэг болжээ.