Улсын начин Э.Энхбат "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байна
Олимпийн аварга Н.Түвшинбаярт зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсан начин Э.Энхбат энэ сарын 18-нд эх орондоо иржээ. Ухаангүй олон сар байсан бөгөөд Өмнөд Солонгос улсад эмчлүүлсэн тэрбээр, ирсэн даруйдаа "Сонгдо" эмнэлэгт хэвтэн, үргэлжлүүлэн эмчилгээгээ хийлгэж байгаа аж.
БНСУ-д байх хугацаанд түүний биеийн байдал дээрдээгүй байна.
Хэргийг эргэн сануулахад, Улсын начин Э.Энхбат, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар дөрөвдүгээр сарын 2-ны өдөр маргалдаж, улмаар Э.Энхбатын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан билээ. Хохирогч ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад, биеийн байдал сайжрахгүй байсан тул гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болж, Өмнөд Солонгосыг зорьсон юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ