Ийм нэгэн аймшигт хэрэг өнгөрсөн оны хавар Оросд гарсаныг саяхан шүүхээр шийдвэрлэжээ. Омск хотын 8 настай хүү Паша өөрийг нь зовоож тарчилгадаг ээж болон ээжийнхээ хамтран амьдрагчийн талаар хөршдөө хэлж тусламж гуйжээ. Мөн өвдгөө харуулсанд тэд жинхэнэ цочролд орсон байна. Хүүгийн хоёр өвдөг бүхэлдээ сагаг буюу гурвалжин будаанд цоологдон идэгдэж гүн шааж орсон зарим нь бараг ургах шахсан байсан гэнэ. Хөрш нар нь тэр дор нь цагдаад мэдэгдсэнээр хүүхэд тамлагчид баривчлагджээ. Мөрдөн байцаалтаар ээжийх нь хамтран амьдрагч эрэгтэй хүүд мат хатуу чанга ханддаг байсан нь тогтоогджээ. Үгнээс нь ялимгүй зөрсөн тохиолдолд гурвалжин будаан дээр нүцгэн өвдгөөр нь олон цагаар өвдөглүүлэн суулгаж шийтгэдэг. Нийтдээ энэ байдлаар хүүг 30 удаа тамласан нь тогтоогджээ. Хамгийн сүүлийн удаад шөнөжин суулгажээ. Ингэж шийтгэх үедээ хоол унд өгдөггүй байсан аж. Хамгийн жигжүүртэй нь ээж нь энэ бүхнийг зүгээр л хараад суудаг байсан аж. Мөрдөн байцаалтанд "хүү өөрөө самар дээр өвдөглөж суухыг хүссэн. үүнд нь миний сэтгэл өвдөөгүй" гэжээ. Шүүх хамтран амьдрагч эрэгтэйд 4,5, ээжид нь 1,5 жилийн хорих ял оноожээ. Мөн ээжийх нь эх байх эрхийг хассан байна. Гурвалжин будаа, хушны цайруулсан самран дээр нүцгэн өвдгөөр нь өвдөглүүлэн суулгах нь хүүхэд шийтгэлийн Оросын уламжлалт арга агаад одоо ч эцэг эхчүүд өргөн хэрэглэдэг.