alim.mn | 2025.04.20
Жүжигчин Хорацио Гонзалес хөгжлийн бэрхшээлтэй болжээ

"Халтар царайт" киноны гол дүр Мигель Ангелын аавын дүрд тоглосон жүжигчин Хорацио Гонзалес их зовж яваа юм байна. Бие нь саажаад, босон явж чадахгүй, тэргэнцэр дээр  өдрийг өнгөрөөх болжээ. Венесуэлийн эдийн засаг сайнгүй байгаа. Энэ нь ч алдарт жүжигчний амьдралд шууд нөлөөлж, хоол хүнс, эм тариа зэрэг наад захын хэрэгцээний мөнгөгүй их хэцүү амьдарч байгаа аж. Жүжигчин Хорацио Гонзалесийг 2008 онд Венесуэлийн нийслэл Каракас хотод машинтай явж байгаад машиныг нь хулгайлах гэсэн дээрэмчдэд буудуулжээ. Зарим сум нь одоо ч нугасанд нь үлдсэн байгаа гэнэ. Тэрбээр одоо 78 настай. Буудуулсны дараахан 2008 онд хандив хүссэн видеогоор ярихдаа урлагтаа эргэн ирж, кинондоо тоглохыг машид их мөрөөддөг тухайгаа ярьсан байна. Уг нь Венесуэлийн алдартай жүжигчин ч  хөгжлийн бэрхшээлтэй, эдийн засаг нь хямрал нүүрлэсэн оронд хүндхэн амьдарч байгаа аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hamaagi
3 жилийн өмнө
66.181.161.123
Sd
Hamaagi
3 жилийн өмнө
66.181.161.123
Sd
Hamaagi
3 жилийн өмнө
66.181.161.123
Sd
Hamaagi
3 жилийн өмнө
66.181.161.123
Sd
Hamaagi
3 жилийн өмнө
66.181.161.123
Sd
Төстэй мэдээ