alim.mn | 2024.12.23
Зээл нь 222 тэрбум хүрсэн "Эрэл"-ийн Эрдэнэбат ард түмэнд ханджээ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Б.Эрдэнэбат Монголын анхны саятан, тэрбумтнуудын нэг болж, улс төрийн нам байгуулж, улс түрд хүч төрөн ууган бизнесмэний нэг. Сүүлийн үед улс төрийн карьер нь урагшилдаггүй, бизнес нь асуудалтай, Хөгжлийн банк болон компани, хувьд хүнд тавсан өр зээл нь 222 тэрбум төгрөг хүрсэн тухай мэдээлэл гарсан. "Эрэл" группын ерөнхийлөгч Б.Эрдэнэбат сар шинийн босгон дээр компанийхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ мэндчилгээ дэвшүүлжээ. 

МЭНДЧИЛГЭЭ

Миний пэйжид цаг гарган зочилсон Эрхэм Танд баярлалаа.
Тэртээ 1989 онд геологи, уул уурхайн чиглэлээр байгуулж байсан "Эрэл" ХХК маань эдүгээ геологи, уул уурхайгаас гадна барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, зам барилга, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, менежмент, банк санхүү, боловсролын салбарт чанар, стандартыг тогтоон ажиллаж, эх орныхоо бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмрийг оруулсаар иржээ. Улс орон маань сүүлийн 30 жилийн түүхээ дүгнэж, 2050 он хүртэлх хөгжлийн бодлогын баримт бичиг гаргаж буй энэ чухал цаг үед Эрэл группийн 30 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн инженер техникийн болоод бүх ажилчид тэдний гэр бүл үр хүүхэд, залуу насныхаа эрч хүчээр чадварлагаар ажиллаж буй залуу удирдлагууддаа чин сэтгэлээс талархаж, цаашдын түүхэн бүтээн байгуулалтад өндөр амжилт хүсье.

Түүх гэдэг алдаа онооны дэнс байдаг. Гэвч бидний гучин жилийн түүхэнд алдаанаас илүүтэй амжилт нь их байжээ. Хамгийн сүүлийн томоохон жишээ нь яах аргагүй 2013-2017 онд Хөгжлийн банк болон бидний дотоод санхүүжилтээр бүрэн шинэчлэгдэн нээлтээ хийсэн "Байшин үйлдвэрлэх комбинат 1"(БҮК-1) юм. 1963 оноос хойш Улаанбаатар хотын барилга бүтээн байгуулалтын 80 гаруй хувийг бүтээсэн уг үйлдвэрийг Герман улсын бүрэн автомат, дэвшилтэт, байгальд ээлтэй тоног төхөөрөмжөөр шинэчлэн, Евро стандартын чанарын шаардлагыг хангасан барилгын материалын иж бүрэн бүтээгдэхүүн болон угсармал барилга орон сууц, цаашлаад дагуул хотууд улирал харгалзахгүй, Монгол улсдаа барих боломжтой болсон нь барилгын салбарын хөгжлийг дэлхийн жишигт хүргэх түүхэн ач холбогдолтой ажил болсон гэдгийг үйлдвэртэй биеэр ирж танилцсан төр засгийн өндөрлөгүүд санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм. Гадаад дотоодын шилдэг инженер техникийн ажилчдын ур чадвараар бүтсэн энэхүү бүтээн байгуулалтыг манай төр засаг өндрөөр үнэлж 2018 онд бидэнд Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал болох "Төрийн гэрэгэ” гардуулсанд манай хамт олон урамшин баярласан билээ. Харамсалтай нь амины орон сууцыг өдөрт нь барих хүчин чадалтай уг үйлдвэр ашиглалтанд орсон ч өдий болтол төрөөс захиалга ирсэнгүй. Гэвч бид шантарсангүй. С. Батболд захиралтай БҮК- 1 хамт олон дараах төслүүдийг амжилттай хийж гүйцэтгээд байна.

ТӨСӨЛ 1 - Гандантэгчинлэн хийдийн лам нарын дотуур байр /СБД/
Эрчим хүчний хэмнэлт - 21.9 хувь
Барьсан он - 2018 он
Талбай - 3672 м2
Тоо - 2 байшин
Үнэ - 1 м2 -1,200,000 төгрөг

ТӨСӨЛ 2 - Эко шийдэл бүхий амины орон сууц /ХУД/
Эрчим хүчний хэмнэлт - 20 хувь
Барьсан он - 2018
Талбай - 48м2, 3 өрөө байр
Тоо - 1 байшин
Үнэ: 1 м2 - 1,200,000 төг

ТӨСӨЛ 3 - Тахилт - эко бүхий амины орон сууц /СХД/
Эрчим хүчний хэмнэлт - 20 хувь
Барьсан он - 2019
Талбай - 48м2, 3 өрөө байр
Тоо - 1 байшин
Үнэ: 1 м2 - 1,500,000 төг

ТӨСӨЛ 4- Номон хан плейс эко таунхаус /ХУД/
Эрчим хүчний хэмнэлт - 57.2 хувь
Барьсан он - 2020 онд ашиглалтанд орно
Талбай - 7538м2
Тоо - 44 байшин
Үнэ: 1 м2 - 3,100,000 төг

ТӨСӨЛ 5 - Цайз эко хотхон /БЗД/
Эрчим хүчний хэмнэлт - 20 хувь
Барьсан он - 2020 онд ашиглалтанд орно
Талбай - 1130м2
Тоо - 5 байшин /3 давхар townhouse/
Үнэ - 1 м2 -1,700,000 төг

Хэдийгээр миний нэр Эрэл групптэй салшгүй холбоотой ч өдөр тутмын үйл ажиллагааг Э. Жаргалан захиралтай хамт олон амжилттай удирдан явуулж байна. Тогтвортой хөгжлийг зорилго болгон байгаль дэлхийд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон бүтээн байгуулалтын төлөө ажиллаж байгаа та бүхэндээ 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Эцэст нь, намайг дэмжиж миний пэйжид нэгдсэн Танд дахин талархаж байна. Зарим хүмүүс намайг нэр дэвших гэж пэйж нээлээ гээд ойлгоод байх шиг. Би УИХ-д дахин НЭР ДЭВШИХГҮЙ! Харин 30 жилийн түүхийг бүтээсэн Эрэл компанийн үүсгэн байгуулагч, үндэсний үйлдвэрлэгч хүнийхээ хувиар та бүхэнтэйгээ энэхүү хуудасаар дамжуулан санаа бодлоо хуваалцаж байх болно. За тэгээд та нар минь, ханиад томуу, бас энэ айхтар корона хэмээх тахал өвчин хажууханд байгаа энэ эгзэгтэй цаг үед дархлаа системээ дэмжиж, эрүүл мэндээ сайн бодоорой. Ариун цэврийг дээд цэгт сахиж, өөрийн болон бусдын эрүүл амьдрах эрх чөлөөнд халдахгүй хариуцлагатай байцгаая!

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

Бадарчийн Эрдэнэбат
"Эрэл" группийн Ерөнхийлөгч


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
4 жилийн өмнө
103.57.94.194
Яасан гэнэт ард түмнээ санав уу.Яасан шоронд орох гээд ард түмнээс хамгаалалт хүсэн юу
Иргэн
4 жилийн өмнө
182.160.34.174
Энэ хүн ариун хөдалмөрөөрөө гарч ирсэн, угсармал байшин үйлдвэр барихад нь их баярлаж бсн, одоо барилга хямд болох гь гд, гэвч төр баригсад дэмжсэнгүй, бодлогогүй, өарисдийн ашиг авилга өгөхгүй бол дэмждэггүй улс төрчид бн, сү батболдоос авхуулаад өарсдийн компанид л тегдер өгөө биз
zochin
4 жилийн өмнө
192.82.74.201
argagui sh dee hyamd chanartai barilga bariad ehelvel hen hohiroh be barilgiin compani ezed hohirno tedneeschin nileen hed ne ih huraliin gishuud saidnartai huzuu sereeree holbootoi
zochin
4 жилийн өмнө
192.82.74.201
argagui sh dee hyamd chanartai barilga bariad ehelvel hen hohiroh be barilgiin compani ezed hohirno tedneeschin nileen hed ne ih huraliin gishuud saidnartai huzuu sereeree holbootoi
Төстэй мэдээ