alim.mn | 2025.04.29
Дубайн захирагч шейх Мохаммед бин Рашид аль-Мактум зургаа дахь эхнэрээсээ салж, түүнд  550 сая фунт стерлинг /730 сая доллар/ төлнө

Дубайн захирагч шейх Мохаммед бин Рашид аль-Мактум зургаа дахь эхнэрээсээ салж, түүнд  550 сая фунт стерлинг /730 сая доллар/ төлөхөөр болжээ. Энэ нь Их Британийн түүхэн дэх хамгийн үнэтэй салалт болж байна.  Лондонгийн Дээд шүүхээс шийдвэрлэснээр 72 настай тэрбумтан, Дубайн захирагч, Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхий сайд шейх Мохаммед ийм хэмжээний мөнгийг хуучин эхнэр, 47 настай гүнж Хайя бин аль-Хуссейнд төлөх ёстой болжээ. Шүүхээс мэдэгдсэнээр энэ мөнгөний ихэнх хэсэг нь тэдний дундаас төрсөн хоёр хүүхдэд нь зориулагдах бөгөөд нэн түрүүнд Дубайн эмирийн зүгээс гарч болох заналхийллээс гүнж болон хүүхдүүдийг нь хамгаалахад зарцуулагдах гэнэ. 

Аюулгүй байдалд нь заналхийлж байсан тул гүнж Хайя бин аль-Хусейн 2019 онд хүүхдүүдийн хамт АНЭУ-аас зугтсан байна. Тэр үеэс Лондонгийн шүүх хүүхдүүдэд санхүүгийн тусламж үзүүлж, тэтгэмж тогтоолгох тухай асуудлыг хэлэлцэж, саяхан ийм шийдвэр гаргажээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu