Нийслэлийн нийтийн тээврийн салбар нэгэнт унажээ. Зорчигч тээврийн нэгтгэлээс салсан гурван автобус компани зөвхөн 2019 онд гэхэд 3.9 тэрбумын өр үүсгэж, өрийн сүлжээнд оржээ. Уг нь автобусны компаниуд нэгдэж, зорчигч тээврийн нэгтгэл болоход 2014 онд 5 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. Энэ үедээ смарт картад шилжсэнээр 2.4 тэрбум төгрөг хүрч бууруулсан байна. 2016 онд МАН ялж удирдлага нь солигдоод Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын даргаар Г.Төмөрбаатар гэдэг хүн томилогдсоноос хойш 4.2 тэрбумын өртэй болгожээ.
Ингээд нийтдээ энэ автобусны компаниуд 8.1 тэрбумын өр үүсгэжээ. Одоо тэр өрийг нь барагдуулахаар HИTX-ын тэргүүлэгчид хуралдаж байна.. Жил бүр Нийслэлийн төсвөөс
140 тэрбумын татаас авдаг салбар даа. Ашигтай ажиллах бүрэн боломжтой салбарыг өрөнд унагаж, намын нэр барьсан чадваргүй менежерүүдийг өөгшүүлэх нь шударга явдал уу.