alim.mn | 2024.12.22
Гахай жилийн хамгийн эргүү дээрэмчид дээрэм хийснээсээ хойш 2 цагийн дараа баригджээ

Америкийн цахимд Флоида мужийн гурван өнгөт арьст залууг хамгийн тэнэг дээрэмчдээр тодруулжээ. Уг нь тэд ухаалаг, сийрэг гэдэг нь нэгэн томоохон эмийн санг дээрэмдэхийн тулд маш нарийн бэлдсэнээс нь харагдсан. Машин хулгайлж дээрэмдээ унахаар бэлдсэн. Бүгд хар баг өмсөж хурууны хээгээ үлдээхгүйн тулд мэс заслын бээлийн углажээ.  Мөн дээрэм хийх цагийг тун оновчтой сонгосон тул эмийн санчаас өөр хүн байж таараагүй. Тэд эмийн санд дайран ороод элдэв зүйлд самгардалгүйгээр зөвхөн жороор олгодог үнэтэй эм бэлдмэл дээрэмдээд маш хурдан алга болжээ. Нийтдээ 320 мянган доллароор үнэлэгдэх ховор эм бэлдмэл дээрэмдсэн агаад хэрвээ хар зах дээр амжилттай зарж чадвал 2-3 нугарсан ашиг олох байжээ. Гэсэн ч тэд тун тэнэг үйлдлээсээ болж баригдсан байна. Эмийн сангаас гарч зугтахдаа эмнүүдээ хуванцар савнаас нь гарган өөр уутанд хийж гарчээ. Хоосон савнуудыг нь машины цонхоороо гарган чулуудсаар замын дагуу ул мөрөө үлдээсэн аж. Дээр нь эмийн савнууд нь тод улбар шар өнгөтэй тул шууд нүдэнд тусахаар байсан. Дээрэмчид орогнодог байрныхаа үүдэнд хүртэл хаясан байжээ. Дуудлагаар ирсэн цагдаа нар эмийн сангаас холгүй хоосон савнуудыг олжээ. Эмийн санч дээрэмдээд авч явсан эмний сав мөн болохыг баталжээ. Ингээд цагдаа нар зам дагуу цувуулан хаясан савыг дагасаар ердөө хоёрхон цагийн дараа амжилттай дээрэмээ тэмдэглэн наргиж байсан дээрэмчдийг үүрэнд нь баривчилсан байна. Дээрэмчид эмийн савыг машиныхаа цонхоор хаясанаар ул мөрөө үлдээж мөн эмийг цаашаа дамлан зарах боломжгүй болгосон гэдгээ цагдаа нарыг хэлэхэд л сая ухаарч амаа барьсан гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ