Moon dance хамтлагийн багш, ахлагч О.Саранхүү өөрөөсөө дүүмэд хамтлагийнхаа бүжигчин залуу Оюунбаттай гэрлэж, энэ жил Алдарт эхийн 2 дугаар одон зүүсэн. Бүжгийн багш Саранхүүгийн дүү Эрдэнэ "Ододтой бүжиглэе" шоуны оролцсон Ангуучийн хамтрагч Б.Халиуны нөхөр. Бүжгийн урлагаар дэлхийд шилдэгт тооцогддог Moon dance хамтлагаас бас нэг хос төрсөн нь Н.Отгонжаргал, Нандин-Эрдэнэ хоёр. Нандиа УДЭТ-ын жүжигчин Дөлгөөн-Аюушийн партнер байсан. Харин найз залуу нь “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч мисс модель, жүжигчин Ц.Аззаяагийн бүжгийн хамтрагч бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер Н.Отгонжаргал. Тэд саяхан Германд болсон бүжгийн ДАШТ-д хамтдаа оролцжээ. Олны хайрыг татсан жүжигчин хос Отгонжаргал, Нандиа хоёр бүжгийн тэмцээнд хамт оролцсоноо "Маш том зүйлийн ард хамтдаа гарч чадлаа" гэжээ.