Гаалиар 20 кг үнэт эдлэл оруулж ирсэн АТГ-ын мөрдөгч үзмэрч Дашцэрэн агсны хүү байжээ
АТГ-ын мөрдөгч олон улсын сургалтаас буцаж ирэхдээ 20 кг үнэт эдлэлтэй орж ирсэн нь баригдан ажлаасаа халагдсан. АТГ-ын мөрдөгч онгоцонд байрныхаа танил ахтай тааралдаж, түүний гуйлтаар гар тээшийг нь авч гаалийн хяналтын бүсээр орсон. Уг гар тээшинд 20 кг орчим мөнгөн болон монетон ээмэг, бөгж, зүүлт байсныг мэдээгүй гэсэн ч АТГ-аас шалгалт өчигдөр дуусаж, мөрдөгчийг ажлаас нь чөлөөлсөн юм.
Тэгвэл танилынхаа 20кг алтыг мэдэлгүй авч ирсэн сайхан сэтгэлт мөрдөгч залуу Монгол Улсын анхны ерөнхийлөгч асан П.Очирбат гуайн шашны зөвлөх байсан үзмэрч Дашцэрэн агсны хүү байжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ