alim.mn | 2024.12.23
Тайландын цагдаа нар боксын цохиурт нуусан 30 сая долларын үнэтэй мансууруулах бодисыг илрүүлжээ

Тайландын цагдаагийнхан $30 сая хүрэх үнэтэй кристал метамфетамин хэмээх мансууруулах бодисыг боксын бэлтгэлд ашигладаг цохиурт хийх хил гаргах гэж байсныг илрүүллээ.  Эдгээр цохиуруудыг Австрали руу экспортлох гэж байсан байна. Ийм төрлийн бараа бүтээгдэхүүн Австралийн зах зээлд эрэлт багатай байдаг тул хоёр улсын гаалийн ажилтнууд сэжиглэснээр дотор нь нуусан их хэмжээний мансууруулах бодисыг илрүүлжээ. Нийтдээ 193 кг метамфетаминыг 15 ширхэг цохиурт нуусныг илрүүлсэн байна.

“Мөс” гэж бас нэрлэгддэг метамфетамины үйлдвэрлэл Тайланд, Лаос, Мьянмар улсуудын хил залгаа бүс нутагт голлон явагддаг ба энэ бүс нутгийг Зүүн Өмнөд Азийн хар тамхины “Алтан Гурвалжин” гэж нэрлэдэг болохоор зөөж тээвэрлэсэн хэрэг их гардаг. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ