alim.mn | 2024.12.25
БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гин Хе өршөөлд хамрагдаж суллагдах боллоо
БНСУ-ын анхны эмэгтэй, Тус улсын 18 дахь ерөнхийлөгч Пак Гин Хе өршөөлд хамрагдаж суллагдах боллоо...
Ерөнхийлөгч асан Пак Гин Хе өдгөө 69 настай. Тэрбээр авилгал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргээр 2017 оны 3-р сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 4 жил 8 сарын хугацаанд хоригдсон билээ.
Сүүлийн саруудад түүний эрүүл мэндийн байдал эрс муудаж нурууны диск, мөрний үений үрэвсэл, шүдний эмчилгээ хийлгэхээр "Самсонг" эмнэлэгт хэвтэж байсан юм. Мөн сэтгэцийн өөрчлөлт ажиглагдаж нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийлгэсэн тухай мэдээлэл гарсан байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ