УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2008-2012 онд Орхон аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон.Тухайн үед түүний хамааал бүхий компани Лүнгийн замыг засах тендерийг авсан ч хугацаандаа хүлээлгэж өгөлгүй баруун аймгийнхныг нилээд чирэгдүүлсэн. Энэ үедээ эцэг өвгөдийнхөө нутгийг Төв аймгийн Лүн сум, аавынхаа нутагт зам тавья гэж бодсон юм гэж хэлж байлаа. Одоо Эрдэнэт хотод МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх эргэлдэж, хажуугаар нь ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ очин Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эрдэнэтэд нэр дэвшиж чадахааргүй болж байна. Одоо Д.Дамба-Очир гишүүн Дундговийг эцэг өвгөдийнхөө нутаг хэмээн зарлаж, Дундговь аймгийнхантай дотносон, намын дарга нартай хамтдаа гадаадад аялжээ. Тэрчлэн Дундговь аймгийн төсвийг би нэмсэн хэмээн цээжээ дэлдэж, цахим хуудастаа зарлаж сууна. Орхон аймгийг төлөөлсөн бүрэн эрх нь дуусаагүй байхад, өөр тойрогт нүдээ бэлчээж яваа нь эхнэрээсээ салаагүй, өөр амьдрал эхлүүлсэн эрээс ялгаа юун.