alim.mn | 2024.12.22
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг нүүлгэхэд 90 сая төгрөг зарцуулжээ
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас зарим зүйлийг тодрууллаа
-Нүүлгэх зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулж байна гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Яг хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?
-Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагыг шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгуулахад 500 сая төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт тусгасан. Тэрнээс хэвлэлээр бичээд, мэдээлээд байгаа шиг 1.5 тэрбум төгрөг зарцуулсан зүйл байхгүй. Нүүлгэлтийн ажил, тээвэрлэлтийн зардалд 90 сая төгрөг төсөвлөсөн. Цар тахлын үе учраас нийслэлийн хувьд аль болох бага зардлаар нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг хийхээр төлөвлөж, энэ дагуу дотоод нөөц, бололцоогоо ашиглан ажлуудаа хийж байгаа.
Нийт есөн төрлийн үйл ажиллагаанд зарцуулах төсөв нь 500 сая төгрөг гэсэн үг. Тодруулбал, цэвэрлэгээ, үйлчилгээ, материалын зардал, цэвэрлэгээний багаж, тоног төхөөрөмжийн зардал, интернэт сүлжээ, сервер, дотоод сүлжээ, тоног төхөөрөмж, суурийн утасны шилжүүлгийн тохиргоо үйлчилгээ, тоног төхөөрөмжийн зардал орж байгаа. Мөн нүүлгэлтийн ажил, тээвэрлэлтийн зардал, А корпусын зоогийн газарт шаардлагатай тоног төхөөрөмж, төрийн тусгай хамгаалалтын тоног төхөөрөмж, нэвтрэх болон олон нийтийн талбайд байрлуулах ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийн зардал зэрэг багтаж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
192.82.80.147
Өрөө өрөөгөө өөрсдөө нүүлгэ тэгээд л болоо....
Төстэй мэдээ