alim.mn | 2025.04.20
"Catwalk" хамтлагийн гишүүн болох Т.Туяамаа, О.Пүрэвдулам хоёр зар сурталчилгаанд хамтдаа уригдаж байна

Загвар өмсөгч бүсгүйчүүдээс бүрдсэн “Catwalk” нэртэй хамтлаг манайд байгуулдаж байсан. Энэ хамтлагт топ содель О.Пүрэвдулам, Азийн дэд мисс Т.Туяамаа зэрэг охид байсан. Нэгэнт загвар өмсөгч бүсгүйчүүдээс бүрдсэн болохоор тэд стиль имиждээ онцгой анхаарч, хэд хэдэн дуу гаргасан билээ. "Catwalk" хамтлагийнхан залуусын сонирхдог электро транс чиглэлээр уран бүтээлээ туурвидаг dgavgy. Тэд “Vanquish” хамтлагийн дуучин Дандийтай хамтран “Худалчхан” нэртэй дуу гаргаж, хэд хэдэн дуу хамтран дуулсан юм. Харин топ модель О.Пүрэвдулам "Монгол газар"-ын эхнэр болж охиноо төрүүлж, Азийн дэд мисс Т.Туяамаа Австралид амьдрах болсноор тус хамтлаг гарсан. Хамгийн харамсалтай нь "Catwalk" хамтлагийн гишүүн загвар өмсөн Э.Н гэнэтхэн таалал төгсөж, тус хамтлаг уран бүтээл хийхээ больж, нэг мөр тарсан билээ. Гэсэн ч тус хамтлагийн дуучин асан О.Пүрэвдулам, Т.Туяамаа хоёр одоо Монголдоо тэргүүлэх загвар өмсөгчид болж, олон зар сурталчилгаанд хамтран тоглож байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ