Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн зун албан тушаалаа өгч, улс төрийн сонгуульт ажлаас холдсон. Гэсэн ч улс төрийг орхисонгүй, УИХ-д үнэмлэхүй олонхи МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр уригдан ажиллаж буй. Мөн АН-ын талцал, хагаралд экс ерөнхийлөгчийг буруутган О.Цогтгэрэл гишүүний талынхныг ЖАН буюу Женкогийн Ардчилсан нам гэж нэрлэсээр удлаа. Тиймээс одоо ч Монголын улс төрөөс холдон одоогүй, нөлөөтэй хэвээр байна гэж болох юм.
Улстөрчдийг бодвол олон хүүхэдтэйд тооцогдох экс ерөнхийлөгч Х.Баттулга охин Б.Намуунаараа фон хийсээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм. Тиймээс Б.Намууныг Тэргүүн охин гэж өргөмжилсөн. Тэргүүн охин Б.Намуун ч аавынхаа итгэлийг алдаж, нэр төрийг нь сэвтүүлж, чихийг нь халууцуулаагүй сайн охин. Б.Намууны нөхөр "Оюуны Ундраа"-гийн Отгонбаярын ганц хүү. Одоо "Шарк танк" нэвтрүүлэгт оролцож, хамгийн царайлаг шарк гэгдэж яваа. О.Тэнүүний авга ах нь Шадар сайд С.Амарсайхан. Гэр бүлээрээ одоо ч улс төр, бизнест нөлөөтэй явна. Б.Намуун гадаадад суралцаж төгссөн бусад залуусын адил Зул сарын баярт ач холбогдол өгдөг нь илт. Тэрбээр зул сарын өдөр цахим хуудастаа мэндчилгээ оруулж, ийм гоё зургаараа нүүр хуудсаа чимжээ.