alim.mn | 2025.04.20
Урлагийн тогтвортой гэр бүл

Дуучин П.Идэржавхлан, хошин урлагийн жүжигчин З.Онон хоёр СУИС-ийн оюутны байранд анх танилцаж амьдарснаас хойш 10 гаруй жил амьдарч яваа урлагийн сайхан хосын нэг. Тэд гурван охинтой. Д.Идэржавхлан Өвөрхангайнх, Ооноо нь хотын ойролцоох дүүргийнх. Тэд гурав дахь охиноо тээж байх үеэрээ нижгэр хурим хийсэн юм. П.Идэржавхлан, Ооноо хоёр хоёулаа нийтэч, хүнтэй нийцтэй хөөрхөн ааштай гэж урлагийнхан үнэлдэг. Олны танил хосын пэйжийг гэхэд хагас сая шахам хүн дагадаг, яах аргагүй олны анхааралд байдаг сайхан хос. Жүжигчин З.Ононг 419 мянган фэйсбүүк хэрэглэгч, МУСТА П.Идэржавхланг 300 гаруй мянган хүн дагадаг. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ