alim.mn | 2025.04.20
61 настай найруулагчтай амьдралаа холбосон залуу жүжигчин
22 насны зөрүүтэй хос олны анхаарлыг татаж байна. Солонгосын кино найруулагч Хун Сан Сү 1960 онд төрсөн. 61 настай. Тэрбээр эхнэртэйгээ гэр бүл болоод 30 гаруй жил амьдарч хоёр хүүхэдтэй болсон. Харин  2017 онд амьдралдаа гэнэтийн өөрчлөлт хийж, өөрөөсөө 22 насаар дүү жүжигчин Ким Мин-тэй хайр сэтгэлийн холбоотой болсон юм. Үүгээр ч тогтохгүй эхнэрээсээ салах гэж байгаа тухайгаа олон нийтэд зарласан билээ.
Кино найруулагч Hong San Soo хэлэхдээ “Бид бие биедээ хайртай. Хувийн амьдралаа бусдад тайлбарлах шаардлагагүй" гэжээ. Тэгээд 2016 оны 9 сард Hong Sang Soo эхнэр, хүүхэддээ Min Hee-тэй холбоотой харилцаагаа хэлж, амьдарч байсан гэрээсээ нүүсэн. Тэр үед 34 настай байсан залуу жүжигчин Kim Min Hee айл гэр үймүүлсэн уг мэдээнээс болоод бүх хамтран ажиллаж байсан газрууд нь гэрээгээ цуцалж дуусгасан. Энэ нь 22 насны зөрүүтэй хосын амьдралд хүнд цохилт болсон бололтой. 2016 оноос найруулагч Sang Soo охиныхоо боловсролд мөнгө өгдөг байсан бүх санхүүгийн дэмжлэгээ зогсоосон байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ