alim.mn | 2025.04.20
Соёлын сайд Ч.Номин "Тэрэлж" зочид буудалдаа намынхаа томчуудыг гэр бүлээр нь урьж дайлав

МАН-аас томилогдсон залуухан сайд нар алдаа гаргаж, хэл ам таталж буй. Ямартаа л 2000 оноос хойш МАН-ын эрх барьсан засгийн газарт завсаргүй шахуу сайдаар ажиллаж байгаа ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Давхар дээл"-гүй сайд нар хөнгөдөж нимгэдэж байгаа тухай ам алдсан. Энэ үг Соёлын сайд Ч.Номинг ихээхэн айлгасан бололтой. Төсөв батлагдахын өмнө төмс лууван тарааж, дээр Соёлын сайд Ч.Номин гэж бичин, эр нөхрөө хүртэл ичээсэн Ч.Номин энэ удаа өөрөөр үзэж байна. Тэрбээр хувийнхаа "Тэрэлж" зочид намынхаа нөлөө бүхий гишүүдийг урьж, амрааж дайлж байгаа гэнэ. Өнөөдөр гэхэд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд эхнэр хүүхдүүдтэйгээ уригдан, "Тэрэлж" зочид буудалд нь амарч яваа тухай Тусгаар тогтнолын ордноор нэг яригдаж байна. Ийнхүү намынхантай томчуудыг "найрч", айдгаа авдартаа хийж, сайдын суудлаа бэхжүүлж яваа бололтой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 жилийн өмнө
64.119.23.97
Bas l sanaa baina shuu
зочин
3 жилийн өмнө
103.57.95.216
Аав ээжийн заавар зөвлөгөө биз дээ? Яасан ч их юманд өртдөг хүүхэн бэ? Одоо ар тал нь ч гэсэн болимоор юм. Энэ нэг хүүхнээ төрд лавтайхан шиг шургуулчих гээд боов боорцог тараах нь халгүй бх юм. Өмнөөс нь ичих юм .ёстой нэг.
Төстэй мэдээ